Monday, June 1, 2009

History of Allen Iverson




Төрсөн он сар өдөр-1975.7.6 Биеийн өндөр-1м 83см/6.0/ Нас-32 Алдарт сагсчин маань өнөөдрийн энэ их алдар хүндийн оргилд хүрэхээсээ өмнө маш их зовлон зүдгүүр туулжээ.Төрсөн эцэг нь түүнтэй ямарч холбоогүй ба амьд үхсэн нь ч мэдэгдэхгүй байлаа.Ээж нь амьдралаа залгуулахын тулд олдсон ямарч ажлыг гололгүй хийдэг байсан ба тэдний амьдрал үргэлжийн мөнгөний гачаалд ордог байв.Төлбөрөө хийж чадахгүй үргэлж тог усаа таслуулдаг байв. Алдарт сагсчин маань ээж минь бидний төлөө чадах бүхнээ зориулдаг байсан гэж ярьж байжээ. Тэр 2 эмэгтэй дүүгээ харах үүрэгтэй байв. Эмэгтэй дүү нь татаж унадаг өвчтэй байсан тул түүнд маш хэцүү байжээ. Аллен намхавтар туранхай биетэй байсан ч өөрөөсөө том биетэй залуучуудтай тоглохоос огтхон ч хулчийдаггүй байв. Тэр анх 9 настай байхдаа сагс тоглож эхэлжээ. Гэхдээ тэр сагсан бөмбөгөнд тийм ч дуртай байсангүй. Нэг өдөр түүнийг хичээлээсээ ирэхэд нь ээж нь хамаг мөнгөөрөө түүнд Jordan пүүз авч өгөн өнөөдөр сагсан бөмбөгийн дасгалд яваарай гэж хэлжээ. Аллен явахад дургүй байгаагаа хэлж тэр байтуугай уйлж ч үзсэн болов ч ээж нь явуулжээ. Аллен багаасаа л 2 хүнийг үлгэрлэн дууриаж байсан нь түүний ээж ,Тони Кларк гэдэг залуу нар байв. Тони Кларк үргэлж намайг дэмждэг байв чи хэзээ нэгэн цагт заавал амжилтад хүрнэ гэж хэлж байсан. Тэр надаас 6,7 ах байсан. Тэр ээж рүү утасдаж намайг хичээл тасалсныг хэлж ээж намайг аваад явахад нь би Тони Кларкыг үзэн ядаж байна гэж хэлдэг байсан. Тэр намайг хайралсандаа үүнийг хийдэг байжээ гэдгийг нь би хожим л ойлгосон. Тониг алдахад надад маш их хүнд байсан.Тэгэхэд би 15 настай байж билээ гэж тэр хэлжээ. Аллен 1996 онд түүний хүсэл мөрөөдөл NBA-д драфтын 1-ээр гарч Philadelphia 76ers багт оржээ. Энэ жил тэр Denver Nuggets багт орж Carmelo Anthony Marcus Camby Nene J.R Smith Нартай мөр зэрэгцэн тоглож байна.

Аллены Амьдралын нэгээхэн хэсэг нь энэ билээ.

No comments:

Post a Comment